Америкийн технологийн компани Tesla-ын үйлдвэрлэсэн Model S загварын автомашин зогсоол дээр дэлбэрсэн бичлэг цахим ертөнцөд шуугиан тарьсан. Компанийн зүгээс зогсоол дээр байсан машинаас утаа гарч дэлбэрсэн шалтгааныг тодруулахаар Хятадын Шанхай хот руу төлөөлөгчдөө илгээсэн гэдгээ мэдэгджээ.
Түүнчлэн Tesla компани Шанхайн авто зогсоол дээр дэлбэрсэн машиныг өөрийн үйлдвэрлэсэн машин гэдгийг батлаагүй ч бичлэг дээрээс харахад Model S загвар мөн хэмээн гэрчүүд ярьсан байна. Бичлэгээс харахад дэлбэрэлт ням гарагийн шөнө болжээ.
2013 оноос хойш Tesla Model S загварын автомашинууд хэд хэдэн удаа шатсан хэрэг гарчээ. 2016 онд Франц улсад Model S машин шатсан бол 2018 онд Британийн телевизийн найруулагч Майкл Моррисын унадаг Tesla машин шатаж байжээ. Үүгээр зогсохгүй өнгөрсөн долоо хоногт Америкийн иргэн Tesla-аас авсан машин нь шатсан тухай гомдол мэдүүлж, гомдлын мөрөөр хэргийг шалгаж байна.
Эх сурвалж: www.bbc.com