МАН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцжээ. Учир нь Засгийн газар үйл ажиллагааны тайлангаа гаргасан байна. Тиймээс МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ.
Уг ажлын хэсэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт өгөх, үлдсэн хугацаанд Засгийн газар хэрхэн ажиллахыг тодорхойлох юм байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг 50.5 хувь гэж үнэлжээ. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд нийт 21 их наяд хэрэгтэй юм байна. Түүнээс 10 гаруй их наядыг төсвийн хүрээнд шийдсэн бол, үлдсэнийг концeсс, зээл байдлаар шийдвэрлэж байгаа ажээ.
-ЖДҮ-тэй холбогдсон гишүүдтэй холбогдсон гишүүдтэйгээ хариуцлага тооцох эсэх талаар бүлэг дээрээ ярилцдаг уу?
-Ярилцаагүй. Гэхдээ хууль хяналтынхан сайтар ялгаж салгах хэрэгтэй юм. УИХ-ын зарим гишүүд тойргийнхоо иргэдийг дэмжсэн бичиг хийж өгсийнхөө төлөө ЖДҮ-чин нэр зүүсэн. Харин яг холбогдсон хүмүүст нь хариуцлага тооцох туха яригдаж байгаа юм билээ. Eр нь Ерөнхий сайд тэдгээр гишүүдийг мөнгөө буцааж төл, сонгогчдоосоо уучлалт гуй гэдгийг хэлж, сануулж байна.
-Капитал банктай холбоотой асуудлыг бүлэг дээр хэлэлцэх юм уу?
-Хэлэлцэхгүй. Монгол банкны асуудал.