СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-04-22

Дуучин Ц.Сарнай "Хуурч болохгүй" шинэ клипээ цацлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

            "Sweetymotion" хамтлагийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг хаачсан бэ, юу хийж байна вэ гэх фенүүдэд нь хүргэх мэдээлэл байна. Дуучин Э.Ганболор саяхан амаржиж, үрийн зулай үнэрлэсэн бол дуучин Г.Сүндэрмаа "Яг түүн шиг" шоуны шилдгүүдийн тулаанд дахин өрсөлдөхөөр шаргуу бэлтгэж байгаа сурагтай. Харин хамтлагийн ахлагч, дуучин Ц.Сарнайгийн хувьд ганцаарчилсан буюу бие даасан уран бүтээлээ эхлүүлж байгаад сонсогчид нь баяртай байна.

Ц.Сарнай энэ оны анхны уран бүтээл болох "Хуурч болохгүй" хэмээх цоо шинэ клипээ цацаад байна.

"Sweetymotion” хамтлагийн клипны санд зохиолтой, жүжигчилсэн найруулгатай уран бүтээл тун ховор байдаг аж. Тэр ч утгаараа найруулагч Д.Тулга дуучин Ц.Сарнайг энэ удаад жүжиглэх нууц авъяасыг нь ил болгож, арай өөр талаас илүү шинэлэг өнгө төрхтэй гаргахыг зорьжээ.

 

 

Клипэнд шинэхэн хосуудын учрал дундуур өөр нэгэн эмэгтэй гэнэт гарч ирэн хуурч буй үзэгдлийг гаргажээ. Хууралт хэмээн андуурсан бодлын учир зангилаа төгсгөлдөө аз жаргалтай хайрын түүх байх ажээ.

"Чин үнэнч хайртайгаа учирсан бол хайртай түүнийгээ хэзээ ч бүү хуураарай. Монголын минь ухаалаг залуус  нэг нэгэндээ үнэнч байж  хайр сэтгэл, халуун дотно харилцаагаа үргэлж бат бэх байлгаж үр хүүхдийнхээ өмнө  хариуцлагатай амьдарч, аз жаргалаар дүүрэн байх болтугай" хэмээн клипны нээлтийн үеэр дуучин бүсгүй хэлсэн юм.  

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.