УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Аль ч улсад хоёр том бодлого байна. Нэг нь мөнгөний, нөгөө нь төсвийн бодлого. Мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлдэг. Нийт өр зээлийн 10.7 хувийг чанаргүй зээл эзэлж байна. 2.6 их наяд төгрөгийн муу зээл байна. Үүнийг шийдэх ёстой. Актив удирдлагын хууль хэрэгжүүлэх шаардлагатай.
Иймд бид энэ хуулийн төслийг тавдугаар сарын дундуур бид өргөн барина. Тэгэхгүй бол зээлтэй холбоотой найман жил үргэлжилж байгаа маргаан байна. Таван сарын дотор шийдэх бүрэн боломжтой.