Ойрын өдрүүдэд АТГ-ын дарга, дэд даргыг солих нь тодорхой болсон. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АТГ-ын дараагийн даргаар Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатыг зүтгүүлж эхэллээ гэх мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад “АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байхад дараагийн даргын нэрийг тодруулна гэдэг нь байж боломгүй зүйл. АТГ-ын дараагийн даргад хурандаа С.Ганбатыг зүтгүүлж эхэлсэн гэх мэдээлэл худал ташаа” гэв.