СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гахайчнаас интернэт од болоход үсээ ашиглажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

-       Би дахиж чамтай хамт байхыг хүсэхгүй байна

-       Яагаад, надад дахиад нэг удаа боломж олгооч!

-       Би чиний үсэнд дургүй... 

Энэ бол Хятадын өмнөд нутгийн Гуанси мужийн гахайчин Ву Нэнжид тохиолдсон явдал. Үснээсээ болж найз охиндоо хаягдсан гахайн фермерийн ажилчин залуу энэ мөчөөс эхлэн богино хэмжээний бичлэг хийж олон нийтийн цахим сүлжээнд байршуулах болжээ. 24 настай фермер залуу Хятадын Kuaishou цахим сүлжээнд Сиао Жижи буюу бяцхан азтан нууц нэрээр дээд тал нь минут орчим үргэлжлэх бичлэгээ байршуулж эхэлсэн байна.

 

 

Гэтэл түүний бичлэг санаснаас хавьгүй амжилттай болж Ву Нэнжи уг бичлэгээрээ ямар нэгэн утга санаа, хариу үйлдэл илэрхийлэхийг хүсээгүй ба зөвхөн хүмүүсийг ажлынх нь дараа инээлгэхийг хүссэн гэжээ. Цахим сүлжээнд түүнийг дагадаг хэрэглэгчид сарнай, шар айраг зэрэг төрөл бүрийн стикер, зурган бэлэг илгээх бүрт 1-2 юань авдаг ба үүнийг бодит мөнгө болгон хувиргадаг аж.

Хятадад ийм маягаар амь зууж, бэлжих тохиолдол цөөнгүй. Тухайлбал Лю Мама эмээ нутгийн хоолны жороо цахимаар зааж сардаа сая юань буюу 147,000 ам.доллар олдог байна.

YY, six Rooms, Meipai, Huajiao, Yizhibo, Douyin зэрэг богино хэмжээний дүрс бичлэгийн сайтууд Хятадад олон бий. 2018 онд хийсэн судалгаагаар Хятадын 648 сая иргэн видео сайтуудад тогтмол ханддаг гэжээ. Энэ нь жилийн өмнөхөөс 106 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ба ийм төрлийн зах зээл 12 тэрбум юаниар үнэлэгдэж байна.

Эхэндээ хөөрхөн охид, нийтийн дууны бичлэгүүд их хандалт авдаг байсан бол ойрын жилүүдэд Хятадын алслагдсан бүс нутгийн оршин суугчид өөрсдийн аж байдлаа харуулж бичлэг тавьснаар хандалт авах болжээ. Тэрээр уг сүлжээг ашиглаад гурван жил болоход 2,000 бичлэг байршуулж, 5,6 сая дагагчтай болжээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.