Хас банкны Гүйцэтгэх захирал М.Болдтой банкны чанаргүй зээлийн талаар ярилцлаа.
-Манай улсын нийт зээлийн 10.7 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Мөн хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 5.4 хувийг эзэлж байна. Гэвч чанаргүй зээл өсөхийн хэрээр банкнаас олгох зээлийн хэмжээ буурч, санхүүгийн зуучлал зогсонги байдалд орж, эдийн засгийн идэвхижил сулрах, халамжийн зардлыг өсгөн татварын орлогыг бууруулдаг байна.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн сэргэлт саарах бодит нөхцөл шалтгаан болдог байна. Тиймээс чанаргүй үээл, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлж түүнийг үр ашигтай шийдвэрлэх эрхзүйн орчинг бий болгох шаардлагатай юм. Энэ үүднээсээ Активийн удирдлагын төв байгуулж, эдийн засагт түгжигдсэн чанаргүй зээлээ худалдаж, эргэлтэд оруулах боломжтой гэж үзэж байна.