СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-22

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Түүхэн аялал жуучлалыг цогцоор хөгжүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Түүхэн аялал жуучлалыг цогцоор хөгжүүлэхэд Засгийн газар гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллахад бэлэн

"Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан Түүхэн аялал жуулчлал- Хөрөнгө оруулалт" Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. 

“Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Талын язгуурт Монголчуудын талцал хуваагдлыг нэгтгэж, орших эс оршихуйн зааг дор дэлхийн талыг сүр хүчээрээ эзэгнэсэн Монголын Эзэнт гүрнийг хорин тавхан жилийн дотор байгуулж чадсан Их Эзэн Чингис хаан бол зөвхөн Монгол угсаатны бахархал төдийгүй, дэлхий дахины аугаа удирдагч, хүн төрөлхтөнд хэзээ ч үл мартагдах цэргийн суут агуу жанжин гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн билээ. 

Учир иймд .

Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхийн жуулчдын их урсгал Ази номхон далайн бүс нутаг уруу, ялангуяа Эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн их өв соёлыг шимтэн сонирхож байгааг дэлхийн томоохон аялал жуучлал болон соёл урлагийн судалгааны байгууллагууд онцлож байна.

Харин бид энэ давуу тал, онцлог байдлаа төрийн бодлогын гадна орхиж, түүх соёлоо олон улсад сурталчлан таниулах, ард олноо соён гэгээрүүлэх, хүнээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж чадаагүй нь нууц биш юмаа.

Монгол Улсын Засгийн газар “Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын хөгжүүлэх” зорилго тавьж, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх, салбарын орлогыг 1,1 тэрбум ам.доллар буюу 2,8 их наяд төгрөгт хүргэх томоохон зорилтыг дэвшүүлэн тавьж буй цаг хугацаанд энэхүү Түүхэн аялал жуулчлал – Хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой асуудал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Нийслэл Улаанбаатар хотыг Соёлын аялал жуучлалын төвөөр зарлаж, цаашид Төвийн, Баруун, Зүүн, Хангайн, Говийн болон Улаанбаатарын бүсүүдэд газарзүйн байрлал болоод аялал жуулчлалын нөөцийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэд бүтцээр холбох чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд .

Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаатай холбогдуулан гурван голын сав, түүхэн дурсгалт газруудад ашигт малтмалын лиценз олгох асуудлыг таслан зогсоож, Засгийн газрын тусгай хамгаалалтад авах асуудлыг үе шаттай арга хэмжээ авч эхлэсэн.

Монгол улсын Засгийн газрын бодлогыг дэмжиж, Түүхэн аялал жуучлалын хөрөнгө оруулалтын эхний шанг татсан Азийн хөгжлийн банкны хамт олонд талархал дэвшүүлж байна.

Цаашид түүхэн аялал жуучлалыг цогцоор хөгжүүлэх, нүүдэлчдийн өв соёлыг сурталчлан таниулах чиглэлд Монгол улсын Засгийн газар гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллахад бэлэн гэдгээ Монгол улсын Ерөнхий сайдын хувьд албан ёсоор илэрхийлэхийг хүсч байна.

 “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” энэхүү чуулганаар түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, боломжийг тодорхойлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх асуудлуудыг олон талаас нь хэлэлцэж, цаашдын тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал санал, санаачилгууд гаргаж, бодит ажил хэрэг болгоно гэдэгт итгэж байна.

Монгол улсын Засгийн газраас улс орноо урт болон дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь аялал жуучлалын салбар юм. Иймд Монгол Улсынхаа Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд Хүчээ нэгтгэе хэмээн Та бүхнийг уриалж байна.

Эзэн Чингис хааэны маань агуу сүр хүч, сүлд хийморь Монгол эх орныг минь Мөнхөд ивээн тэтгэх болтугай

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.