СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Капитал" банкны хохирогчид УИХ-ын гишүүн Б.Ундармааг огцруулахыг шаардлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Капитал банкны хохирогчдын төлөөлөл өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Капитал банкны хадгаламж эзэмшигч өмгөөлөгч н.Баттуяа “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр А/96 дугаар тушаалаар татан буугдлаа. Капитал банкныхан манай компани дампуурахгүй, өнөө маргаашгүй бидэнд хөрөнгө оруулалт орж ирнэ гэж худлаа хэлсээр байгаад дампуурсан. Тус банк дампуурах гэж байгааг Монгол банкны Ерөнхийлөгч нь 2015 оноос мэдэж байсан гэж хэлж байх юм. Банкны систем үнэхээр найдваргүй болж. Сүүлийн дөрвөн жил дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан Капитал банкийг Монголбанкнаас татан буулгасан нь хариуцлагаас мултрах гэсэн заль мэх, улс төрийн далд сонирхол байсан гэж бид үзэж байгаа. Гэтэл энэ бүхний ард байгаа Капитал банкны 97 хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн Б.Ундармаа ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Энэ хүнийг нэн даруй огцруулах шаардлагаа УИХ-д хүргүүлсэн” гэв.


Капитал банкны хадгаламж эзэмшигч СБД-ийн гуравдугаар хорооны иргэн н.Энхтуяа “Өнөөдөр над шиг хохирсон маш олон хүн байна. Монголбанкны буруугаас болж энэ банк дампуурсан. Монголбанк дундаж давхаргыг нухчин дарж, нийтээр нь ядууруулах гэж байгаа юм уу. Бид оффшорчид, авлигачид биш. Хөдөлмөрлөж олсон хөрөнгөөрөө хохирмооргүй байна” гэж хэлээд уйлав.


Капитал банкны хадгаламж эзэмшигч П.Хүрэлсүх “Капитал банкинд хадгаламжтай залуу үеийн төлөөлөл байна. Бидний үеийн залуучууд байр орон сууцтай болохын төлөө л тэмцэж байгаа. Би 12 жилийн турш ажил хийж хуримтлуулсан мөнгөө дээрэмчдэд алдчихлаа. Маш их бухимдалтай байна. Уг нь төр засаг нь ард иргэдийнхээ эрхийг хамгаалж, сайн сайхан амьдрах боломж нөхцөлөөр хангаж, хамгаалж байх үүрэгтэй. Гэтэл хулгайч дээрэмчдэд нэрвүүлчихээд байхад огт тоохгүй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.