СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойн түймэр: 13 сая еврогийн үнэтэй зугаалга

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Италийн Комо мужид өнгөрсөн жилийн сүүлч, энэ оны эхээр ойн түймэр гарч асар их хэмжээний гарз хохирол учруулсан. Ойн түймэр 22 настай оюутнууд мах шарах гэж байгаад гал алдсанаас үүдэлтэй гэж албаны хүмүүс тогтоосон байна. Тиймээс улсад их хэмжээний гарз хохирол учруулсан хоёр оюутныг тус бүр нь 13 сая еврогоор торгохоор болжээ.

2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр оюутнууд нэгийнхээ өвөөгийн зуслангийн байшинд очиж амрахдаа мах шарсан байна. Тэд гал алдаж ой хээрийн түймэр газар авсан гэж орон нутгийн эрх баригчид үзсэн боловч нэг оюутан “бид хохирогч болохоос гэмтэн биш” хэмээн мэдэгджээ.

Оюутнууд түймэр ассан даруйд гал унтраах анги дуудаж, гал сөнөөгчидтэй хамтран унтраах гэж оролдсон байна. Тэд хамтдаа галыг унтраасан гэж ярьсан боловч мужийн эрх баригчид тэдний

Уг түймэр олон хоног асч Мужийн хуулийн дагуу түймэрт өртсөн метр квадрат тутамд 118-593 еврогийн торгууль оноосон байна. Тэднийг шатсан 6,840 м кв талбайд 8-40 сая евро төлөх ёстой гэж үзсэнээр тус бүрт нь 13 сая еврогийн торгууль оноохоор болжээ.

 

 

Оюутнууд ийм их хэмжээний торгууль төлөх санхүүгийн чадамжгүй хэмээн иргэд бичиж байгаа ч эрх баригчид иргэдийг энэ мэтчилэн болчимгүй үйлдэл дахин гаргуулахгүйн тулд торгох нь зүйтэй гэсэн байр сууриа хамгаалжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.