Колумб улсад өнгөрсөн ням гарагт хөрс гулсаж хамгийн багадаа 17 хүн амиа алдсан тухай эх сурвалж мэдээлжээ. Каука мужийн Росас тосгонд хөрс гулсах үеэр хэд хэдэн барилга байшин нурж таван хүн гэмтэж бэртсэн байна. Олон хоног үргэлжлэн орсон борооны дараа хөрс гулссан ба хог хаягдлыг цэвэрлэж алга болсон иргэдийг хайж байна. Латин Америкийн орнуудад борооны улирал эхэлсэн үед хөрс гулсах нь нийтлэг ба алслагдсан бүсийн оршин суугчид хохирол амсах нь их ажээ.
Эх сурвалж: www.bbc.com