СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-04-22

С.Амарсайхан: Албан тушаалын наймаа, авлига хээл хахуулийн сүлжээнийхэн амь тавин дайрч байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр 10.45 цагаас шинээр хийж буй ажлуудаа танилцуулахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа асуудлуудад албан ёсны тайлбар мэдээлэл өглөө.

 

-Би Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсноос хойш хийж хэрэгжүүлсэн ажил, төсөл хөтөлбөр, цаашид хийх ажлуудынхаа талаар товч мэдээлэл өгье. Цаашид Улаанбаатар хотын ажил амьдралтай холбоотой хотын захирагчийн ажлуудаа долоо хоног бүр хийнэ.

Цаашид иргэдтэйгээ хамтраад хотод тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллана. Гаргасан шийдвэрийн маань хариуцлага, хяналт нь тодорхой байх зарчмыг баримтална.

Өнгөрсөн хугацаанд бодлого шийдвэрийн нэгдсэн ойлголт, ажил хэргийн уялдаа хангалтгүй, ажил хариуцсан хүмүүсийн хариуцлага байхгүй, иргэд хөндлөнгөөс хяналт тавих оролцох болох хязгаарлагдмал байснаас үүдэн өнөөдрийн энэ зах замбараагүй байдал бий болсон. Газар зохион байгуулалт, орчны тохижилтыг эхнээс нь зөв тодорхойлж зохион байгуулаагүйгээс үүдэн энэ бүх завхрал бий болсон.

Иймд би дотоод зохион байгуулалтаа сайжруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд төвлөрч ажиллалаа. Нийслэлийн харьяа байгууллагуудын уялдаа холбоо хийж хэрэгжүүлдэг ажлынх нь тайланг нээлттэй болгоход багагүй хугацаа зарцууллаа. Маш олон ажлыг хэрэгжүүлэх шаардлага байгаа боловч уялдаа холбоо байхгүйгээс үүдэн ажил эзэнгүйддэг, орхигддог хариуцлагагүй байдал хаана хаанаа байж ирсэн. Үүнээс үүдэн

Сүүлийн үед олон нийтэд ташаа ойлголт өгсөн, бидний ажлыг харлуулан гутаахаар буруу мэдээлэл өгөх, албан тушаалын нэр төрд халдах, өөрсдийн хийсэн авлига хулгай, хариуцлага алдсан зүйлээ нуун дарагдуулах бүх төрлийн дарамт шахалт гүтгэлэг доромжлол явж эхэллээ. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр нэр бүхий хэдэн хүн маш идэвхтэй ажиллаж байна.

. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалангаас миний нэр дээр албан бичиг ирүүлсэн. Уг бичигт БНХАУ-ын Тяньжин хоттой хамтран хүнсний ногоо тарих хүлэмж барих ажлыг хийх тодорхой тооцоо судалгааг хийнэ үү гэсэн. Энэ ажлыг БНХАУ-ын компани иргэн хийхгүй. Харин Монголын хувийн хэвшлүүд хийх бөгөөд улаанбаатарчууд жилийн дөрвөн улирлын турш хүнсний шинэ ногоогоор хангагдах ёстой байсан юм. Гэтэл энэ ажлыг НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун илт эсэргүүцэж худал мэдээлэл тарааж байна. .

Гэтэл тэр ажил нь маш чанаргүй ажил болж таарсан. Энэ бүх булхайгаа нуухын тулд тэдгээр хүмүүс ээлжит гүтгэлгийг хийж байгаа.

Харин тэр мөнгөөр 3000 мкв талбайтай шинэ байр барина гэдэг асуудлыг ил тод нээлттэй зарлуулсан. Үүнд хорсож байгаа.

Мөн Нийслэлийн худалдан авах ажиллагааг ил тод шилэн нээлттэй болгосон. Гэтэл энэ ажил бусдаас авлига авдаг, ашиг хонжоо олдог бүлэг этгээдэд таалагдахгүй байгаа учраас намайг гүтгэж байна. Сургууль цэцэрлэг, зам талбайн бүх тендер нэг даргын өрөөнд шийдэгддэг явдал хэрээс хэтэрсэн байсан. Төсөвт өртгийн 10 хувийг авлигаар авдаг байсныг таслан зогсоосон. Ил тод шилэн болгох ажлыг эсэргүүцэгчид намайг гүтгэх ажлаа уйгагүй хийж байна.
Нийтийн тээврийг шинэчлэх ажлыг сүүлийн таван жил ярьж байна. Гадагшаа дотогшоо аялсан. Өөрсдийнхөө компанийг тус төсөлд оруулахын тулд булаацалдаж, ажлыг гацаадаг байсныг би зогсоосон. Нийтдээ гурван сая ам.доллараар зугаалсан ямар ч үрдүнтэй ажил хийгээгүй булхайг нь дэлгэнэ гэхээр ээлжит гүтгэлгээ хийж эхэллээ.

Баянзүрх дүүрэгт ажил хийдэг хүн байхгүй болсон. Төсвийн хөрөнгийг хууль бусаар буруу зарцуулдаг, эрх мэдлээ урвуулан хэрэглэдэг явдал сүүлийн гурван жил үргэлжиллээ. Энэ бүхнийг таслан зогсооё гэхээр тамгын газарт баахан хүнийг оруулаад тэднийгээ хооллож ундлаад эсэргүүцэж эхэллээ.
Албан тушаалын наймаа, авлига хээл хахуулийн сүлжээ задраад эхлэхээр 20 жилийн турш энэ бүхнийг идсэн сүлжээнийхэн амь тавин дайрч байна. Энэ бүх гүтгэлгээс бид ухрахгүй. Хийж хэрэгжүүлж байгаа ажлаа би ил тод нээлттэй болгоно. Үүний тулд хотын явуулын баазыг шинээр хийж нэг автобусыг хороо бүр рүү явуулна.
.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.