СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хашаан дотроо тоглож байсан хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид өнгөрөгч амралтын өдрүүдээр хяналт шалгалт хийх үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 513 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 334 дуудлагыг хүлээн авч шалгасан ба бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 3 нь хүүхэд байна.

БЗД-ийн нутаг Улиастай зам, ... тоот хашаа дотор амины H.Sonata5 маркийн автомашины жолооч нь 2019.04.21-ний өдөр хашаан дотроо тоглож байсан 1 нас 7 сартай эрэгтэй М гэх хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.  

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутаг “Шаврайгийн тал” гэх газар шороон замд 2019.04.20-ны өдөр 11.00 цагийн орчим Dayun маркын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 5 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол тус тус бүртгэгджээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.