СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Бүс ба Зам”-ын форумд 40 орчим улсын төр, засгийн тэргүүн оролцоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Форумтай холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Бүс ба Зам” бол нээлттэй санаачилга. Сонирхсон бүхэнд нэгдэхийг урьж байна” гэжээ. Тэрбээр Хойд Солонгосын тал төлөөлөгчдөө энэ форумд оролцуулахаар илгээснийг мэдэгдээд тэд АНУ-ын төлөөлөгчидтэй тэгш эрхтэйгээр олон улсын энэ чуулга уулзалтад оролцохыг онцолсон байна.

Мөн байна. Түүнчлэн “Бүс ба Зам” санаачилгын ачаар эртний Торгоны замын үеийн харилцааг сэргээж, стратегийн түншлэлийн харилцаагаа өргөжүүлж, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Бээжинд болох олон улсын хоёр дахь форумд оролцогчдын тоо өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн байна. 

Анхдугаар форум Бээжин хотод 2017 оны тавдугаар сард болж, 29 улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байсан юм. “Бүс ба Зам” нь худалдаа, тээврийн одоо байгаа зурвасуудыг сайжруулах, Төв Ази, Европ, Африкийн 60 гаруй улсыг холбосон ийм зурвасуудыг шинээр бий болгоход чиглэсэн санаачилга юм. Уг санаачилгын гол зорилго Хятад болон дэлхийн улс орнуудын худалдааны харилцааг хөгжүүлэх аж. “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах санаачилгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин гаргасан бөгөөд 2013 оны есдүгээр сард Казахстанд төрийн айлчлал хийх үеэрээ Астана хотод үг хэлэхдээ ийм төсөл эхлүүлснийг анх мэдэгдсэн билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.