СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-22

“Манан”-гийн зурагласан 10 жил

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.Дорж

Сүүлийн 10 жилийн зургаад МАН, дөрөвт нь АН албан ёсоор төрийн эрх барьжээ. Улс төрийн голлох хоёр хүчин МАН, АН ийнхүү өнгөрсөн 10 жилийн Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо, стратегийн ордууд, хүнд үйлдвэрлэл, дэд бүтцийн мега төслүүдийг гол хөзрөө болгож ирсэн. Тухайлбал, МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын үед шийдвэрлэсэн Оюутолгойг авч үзэхэд л монголчуудын сүүлийн 30 жилд хэрэгжүүлж чадаагүй мега төсөл болж чадсан. Тавантолгойн хувьд хоёр нам зөрүүтэй бодлого хэрэгжүүлсэн ч тодорхой хэмжээнд хөдөлж байна. Гэхдээ энэ хоёр том төсөл дээр дэд бүтцийн чанартай бүтээн байгуулалтууд хаягдсан бөгөөд зөвхөн олборлолтын түвшинд явж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Стратегийн ордуудыг түшиглэн байгуулах том чадлын цахилгаан станц, нэмүү өртөг шингээх боловсруулах үйлдвэрүүд болон тэдгээрээс гарсан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хүргэх төмөр замын мега төслүүд үндсэндээ хэрэгжилгүй 10 жил болов.

Хоёр нам 2008 оноос хойших сонгууль бүрт дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөртөө дэд бүтцийн мега төслүүд, эдийн засгийн чухал ач холбогдолтой хүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг цогцлооно. Улмаар ажилтай орлоготой, чинээлэг монгол хүнийг бий болгоно хэмээн ээлж дараалан амлаж байжээ.

2016 оны МАН: ӨРХИЙН ДУНДАЖ ОРЛОГЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ

Одоогийн эрх баригч МАН-аас 2016 оны парламентын сонгуульд өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг эргэн харъя.

. Тухайн үед стратегийн ордуудаа түшиглэн нэг ч метр төмөр зам тавьж чадахгүй байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварт муугаар нөлөөлж, эдийн засгийн хөгжлийг хойш татсан гэдгийг МАН-ын лидерүүд онцолж байв.

Тэгвэл 2016 оноос хойш 2019 он гартал дээрх төмөр замуудаас нэг ч метр баригдаж эхлээгүй бөгөөд хэд хэдхэн хоногийн өмнө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Гэхдээ энэ чиглэлийн төмөр зам экспортынх биш учраас эдийн засагт шууд ашгаа өгнө гэдэг эргэлзээтэй. Зарим улстөрчийн зүгээс энэ шийдвэрийг АН-ын эрх барьсан 2012-2016 онд 250 сая ам.доллароор тавигдсан ч үргүй зардал болж хувирсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн шороон далантай адилтгаж байгаа.

Мөн Тавантолгой, Багануур, Шивээ Овоогийн нүүрсний ордуудыг түшиглэн том чадлын цахилгаан станц байгуулах асуудал МАН-ын мөрийн хөтөлбөрт бичигдсэн. Одоогоор Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын гэрээ зурагдаад байгаа ч АН-ын үед энэ цахилгаан станцыг барихад гарын үсэг зурж байсантай адилтгаж болно. Концессийн гэрээ нь зурагдаад, бүтээн байгуулалт нь эхэлчихсэн байсан Багануурын цахилгаан станц төслийг МАН-ынхан гацааснаас хойш хэзээ баригдах нь тодорхойгүй байгаа. Экспортын чанартай Шивээ Овоогийн мега станцын тухайд МАН эрх барьснаас хойш барьж байгуулах талаар тоймтой хөндөгдөөгүй.

Түүнчлэн байдаг. Эдгээрээс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал хамгийн урагштай явж байгаа нь. Одоогоор шав тавьж, дэд бүтцийг нь байгуулж буй энэ төсөл МАН-ын бүрэн эрхийн хугацаанд дуусахгүй бөгөөд дараагийн Засгийн газар ямар шийдвэр гаргах талаар таашгүй.

Энэ бүх төсөл хэрэгжсэний үндсэн дээр нь либералуудаас дэмжлэг авах нэг шалтгаан болж байлаа.

. . Эдгээр амлалтын нүдэнд үзэгдэж үр дүн тааруу байгаа ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш өндөр байгаа нь МАН-ынханд боломж олгосон. Дээр нь төсвийн бодлого дээр ОУВС дэмжлэг үзүүлж байгаа. Харин Төв банкнаас төсвийн чанартай үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсооно гэдэг амлалт нь бүрэн хэрэгжиж байгаа бөгөөд инфляц ч зорилтот нэг оронтой тоондоо байна.  

2012 оны АН: САЙНШАНДАД АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАЙГУУЛНА

АН 2012-2016 онд МАХН болон МҮАН-ын хамтарсан Шударга ёс эвлийн бүлэгтэй хамтран засгийн эрх барьсан гэж болно. Тухайн дөрвөн жилийн хугацаанд МАНтай жил орчмын хугацаанд хамтрсаныг эс тооцвол шүү.

  • АН 2012 оны парламентын сонгуульд оролцохдоо, инфляцыг нэг оронтой тоонд барьж төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгана.
  • Цалин, тэтгэврийн хэмжээг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмнэ.
  • Улсын төсвийн зардлыг хязгаарлаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзлэх хувийг 40-өөс илүүгүй байлгана.
  • Мөнгөний бодлогыг бодит эдийн засгийг дэмжихэд чиглүүлнэ.
  • Хөгжлийн банкнаас дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийг дэмжихэд олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ зэрэг амлалт өгсөн байдаг.

. Гэвч дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш унаж, элдэв улстөржилтийн нөлөөгөөр Оюултолгойн ажил гацсан нь гадаадын хөрөнгө оруулалт татрахад хүргэсэн. Улмаар эдийн засгийн байдал уруудахад хүргэсэн юм. Эдийн засгийн өсөлт саарч, иргэдийн худалдан авах чадвар буурч дифляц болсон.

Үүний эрсдэлийг хаахаар Монголбанк төсвийн чанартай үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь байдлыг улам дордуулсан юм. 2016 он гэхэд Монголбанкин дахь гадаад валютын улсын нөөц цэвэр дүнгээрээ хасах руу ороод байлаа. Төсвийн алдагдал ч түүхэнд байгаагүйгээр талийж өгсөн.

Гэвч АН-ынхан энэ хугацаанд багагүй мөнгө цацсаны хамгийн том жишээ бол “Шинэ бүтээн байгуулалт” төсөл. Уг төслийн хүрээнд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км замыг барихын тулд 250 гаруй сая ам.доллар үр дүнгүй зарцуулсан байдаг. Энэ нь АН-ын мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг болох төмөр замуудыг үе шатын дагуу барьж байгуулах амлалт байсан.

Үүнд,

  • Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян чиглэлийн 400 км,
  • Сайншанд-Баруун Урт чиглэлийн 350 км,
  • Баруун Урт-Хөөт чиглэлийн 140 км,
  • Хөөт-Чойбалсан чиглэлийн 150 км,
  • Нарийнсухайт Шивээхүрэнгийн 45.5 км,
  • Ухаа худаг-Гашуунсухайтын 267 км,
  • Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг чиглэлийн 380 км,
  • Хөөт-Бичигтийн 200 км төмөр замыг тавина гэж тусгасан.

Нөгөө талаар эдийн засгийн боломж хомс байсан гэж тайлбарладаг ч АН 2012-2016 онд түүхэн байгаагүй их мөнгийг олон улсын зах зээлээс зээлж зарцуулсан юм. Тэр мөнгөний нэг хэсгээр Дорноговь аймгийн Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулахаар мега төсөл хэрэгжүүлсэн. Тус паркад жилд нэг сая тонн кокс боловсруулах үйлдвэр, 850 мянган тоннын бензин, 85 мянган тонн шингэн байгалийн хий үйлдвэрлэх нүүрс шингэрүүлэх үйлдвэр, 660 мянган тонн баяжмал үйлдвэрлэх зэс боловсруулах үйлдвэр, жилд 500 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай төмөрлөгийн үйлдвэр байгуулна гэж амлаж байлаа. Сайншандын бүтээн байгуулалтад шаардагдах дэд бүтэц, 600-800 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, төмөр замын өртөө, авто зам бүхий тээврийн зангилаа байгуулна. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж, хүдэр баяжуулна гэх мэт амлалтыг 2012 онд сонгогчдод өгч байсан. 

2008 оны МАН: НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ-ИЙГ 12 МЯНГАН АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ

Түүнээс өмнөх дөрвөн жил буюу 2008-2012 он бол стандарт бус гэж нэрлэгддэг МАНАН-гийн Засгийн газар байжээ.

  • 2008 оны сонгуулиар МАН парламентад олонх болсон бөгөөд Тавантолгойн ордыг 100 ард түмний мэдэлд байлгаж, үр ашгийг нь хүртээнэ.
  • Дархан, Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор,
  • Чойрт металл боловсруулах үйлдвэр байгуулна.
  • Багануур, Сайншанд, Чойбалсанд нүүрсхимийн үйлдвэр байгуулна.
  • Баян-Өлгий дэх Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулна.
  • Ерөнхийдөө шинэ үйлдвэржилтийн бодлогын хүрээнд Монгол бензин, Монгол жонш, Монгол цемент, Монгол арматур зэрэг импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ.
  • Тавантолгой, Оюутолгой, Нарийн сухайтын зэрэг стратегийн ордуудыг төв болон дэд бүтцийн үндсэн сүлжээтэй холбох ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ.
  • Зүүн болон Говийн бүсийг төмөр замаар холбож, далайд гарц нээсэн шинэ төмөр зам барина гэх мэт өнөөдөр хэрэгжээгүй бүтээн байгуулалтуудыг дэвшүүлж байж.
  • Улмаар Монгол Улсын эрчимтэй хөгжлийн шинэ үе эхэлж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 10 хувиас доошгүй болно.
  • Нэг хүнд ногдох ДНБ 2012 он гэхэд таван мянган ам.долларт хүргэнэ гэх амлалт өгсөн байдаг аж.

Харин засгийн эрх барилцсан АН 2008 онд иргэн бүрт “Эрдэнийн хувь” олгохоор амласан. Байгалийн баялгаас хувь хүртдэг байх ёстой гэдгийг эш үндэс болгон “Эрдэнийн хувь” санаачлагыг АН-аас дэвшүүлсэн. Ингэхдээ одоо ч маргаан хэвээр байгаа стратегийн ордуудын 50-иас доошгүй хувийн ашиглалтыг ойрын жилүүдэд түүний дотор Тавантолгой, Оюутолгой, Төмөртэйн ордын ашиглалтыг нэн даруй эхлүүлнэ. Эх орны түүхий эдэд түшиглэсэн бензин шатахуун үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгож, дотоод хэрэгцээгээ ойрын таван жилд багтаан хангах зорилт хэрэгжүүлнэ. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Мөнгөний ханш уналттай уялдуулж хэмжээг нь өсгөнө. Амьжиргааны баталгаажих доод түвшин гэх ойлголтыг аажмаар халж, дундаж орлоготой өрхийн тоог нийт өрхийн 60-аас дээш хувь хүртэл нэмэгдүүлнэ зэрэг амлалт өгч байжээ.

Үндсэндээ . Нийгмийг одоо ч талцуулсаар байгаа 1072 хувьцаа гэхэд 2008 оны сонгуулийн амлалтаар бий болж 2016 оны сонгуулиар санал худалдан авах хэрэгслийн үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Мөн үнэ ханшны өсөлтийг хязгаарлана, нийслэлийн утааг бууруулна, хөдөлмөрийн чадвартай хүн амыг ажлын байраар хангана, ядуурлыг бууруулна, ам.долларын ханшийг хазаарлана гэх лоозон улс төрийн хүрээнд өнөөдөр ч байсаар байна. Үүнийг эрх барьсан нь мартдаг, сөрөг хүчин нь муулдаг. Хачир дээрээ ядруулын түвшин яг хэвээрээ, цалингийн өсөлт үнийн өсөлтөө гүйцээгүй, 2008 онд 1000 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 2600 төгрөг болсон. Намуудын амлалт эдийн засгийг ингэж өөрчилсөн. Нийгмийн шинж чанартай асуудлуудыг харвал, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээнээс авахуулаад бүгд бүр дүүрсэн. Гэвч нөгөө талд нь төрийн албан хаагчдын тоо жилээс жилд өсч, улс төрийн намаас өндөр албан тушаалт очигсдын тоо улам бүр нэмэгдсэн.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.