СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-22

400 хэвлээр явагчтай амьдардаг Франц эр

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Францын Лой голын эрэг дээр даруухан байшинд амьдардаг эрэгтэйн гэрт 400 хэвлээр явагч хамт амьдардаг гэнэ. Кофены ширээн дээр нь 50 кг жинтэй яст мэлхий хэвтэж, орон дээр нь 2 метр урт матар амарч тухлах энүүхэнд.

67 настай Филип Гиллет хэвлээр явагчдыг судлах сонирхолдоо хөтлөгдөн 20 гаруй жилийн турш 400 төрлийн амьтан гэртээ цуглуулжээ. Түүний цуглуулгад хоржигнуур могой, хилэнцэт хорхой, аварга аалз, гүрвэлүүд төрөл төрлөөрөө багтдаг. Зэрлэг амьтад Филиппийн гэрт яг л цэцэрлэгт хүрээлэнд амарч байгаа юм шиг тухалдаг байна. Али, Гатор нэртэй хоёр матраа арьс ширний үйлдвэрт нядлуулах гэж байхад нь аварч гэртээ авчирж байжээ. Тэрээр амьтанд чин сэтгэлээсээ хайртай бөгөөд “ан амьтдыг аюулд оруулах нь шударга бус гэж боддог” хэмээн Reuters агентлагт ярьжээ. Филипп амьтдаа асран хамгаалж, аялалд авч явахад шаардлагатай бүх зөвшөөрлийг бүрдүүлсэн байна. Харин хөршүүд нь Филиппийн гэрт байдаг хачин жигтэй амьтдаас айж сэрэмжилдэг гэжээ.

Эх сурвалж: www.huffingtonpost.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.