ШУУД: Жүдо бөхийн Ази тивийн аваргын медалийн төлөөх барилдаан
ШУУД: Жүдо бөхийн Ази тивийн аваргын медалийн төлөөх барилдаан

Сурталчилгаа
ШУУД: Жүдо бөхийн Ази тивийн аваргын медалийн төлөөх барилдаан

 

Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63кг, 70кг, эрэгтэйчүүдийн 73кг, 81кг жингийн барилдаанууд явагдсан ба Тодруулбал:

  • Эмэгтэйчүүдийн -63кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан Б.Ганхайч эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Бахрайны Солтани Римийг ялж хэсгийн аваргын төлөө Казахстаны Бердибекова Иолантаг ялсан. Хагас шигшээд БНХАУ-ын жүдоч Тан Жинийг ялж аваргын алтан медалийн төлөө мөн БНХАУ-ын Ян Жунхиатай барилдах юм. 
  • Эрэгтэйчүүдийн -73кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан Ц.Цогтбаатар эхний тойрогт Ардчилсан Солонгос улсын Ким Чол Ваныг ялж, хоёрдугаар тойрогт Бахрайн улсын жүдоч Мунаров Муборизыг ялж С хэсгийн аваргын төлөө Австралийн Кноестер Калвинтэй барилдан мөн цэвэр ялсан юм. Хагас шигшээд Ираны жүдоч Мохаммади Мохаммадтай барилдан хэдхэн секундын дотор цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхээ олж авсан юм. Алтан медалийн төлөө тус жинд дэлхийн чансааг тэргүүлж буй БНСУ-ын Ан Чан Римтэй барилдана. Ц.Цогтбаатарын хувьд дэлхийн аварга Ан Чан Римд гурван удаа ялагдаад байгаа бол өнөөдөр түүнийг давах биз ээ. 
  • Эрэгтэйчүүдийн -81кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан О.Ууганбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Туркменистаны Башимов Парахатыг ялсан. Хэсгийн аваргын төлөө Узбекистаны Расулов Камолиддиныг ялж хагас шигшээд Казахстаны Руслан Муссаевыг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Алтан медалийн төлөө Узбекистаны жүдоч Болтабоев Шарофиддинтэй барилдана. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн оны Жакартагийн Азийн наадамд учраа тааран барилдахад манай бөх ялж байсан удаатай.  

Х.Цагаанбаатар аваргын тайлбартай Ц.Цогтбаатарын лайвыг хүлээн авч үзэх боломжтой. 

О.Ууганбаатарын лайв. 

 

Шууд дамжуулалтыг доорх линкээр орж үзнэ үү.

Энэхүү бичлэгийг цаанаас нь блок хийсэн байх магадлалтай тул та доорх линкийн дагуу нэвтрэн орж үзэх боломжтой.  

 https://www.youtube.com/watch?v=1qXLTOVPF7o


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0