СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-04-21

Хүнсний ногооны үнэ нэмэгджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Энэ сарын III долоо хоногийн хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8744 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9642 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 155 төгрөгөөр буурсан байна. . Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 10 төгрөгөөр, хонины цул махны үнэ 101 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

"Алтан тариа" дээд гурил 1250-1500 төгрөг байна

. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Байцай 1609 төгрөгөөр худалдаалж байна

Монгол төмс 0.9 хувиар өсөж 1022 төгрөг, лууван 1.9 хувиар өсөж 1474 төгрөг, байцай 4.1 хувиар өсөж 1609 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.