Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/337 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24,25,26-ны өдрүүдэд согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.