ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 18-ний өдөр гүйцэтгэх ажиллагаа явуулж, БНХАУ-аас оруулж ирсэн мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг бусдад худалдан борлуулж байсан таван этгээдийг дайчлан баривчилжээ. Мөн Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн мансууруулах бодисыг Орхон аймгийн нутаг дэвсгэрт худалдан борлуулж байсан этгээдийг этгээдийг энэ сарын 12-ны өдөр баривчилсан байна.