Өнөөдөр 11.00 цагт С.Зоригийн дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөх ёслол болсон. Уг үйл ажиллагаан дээр ирсэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Аймшигт хэрэг гарснаас хойш 21 жил өнгөрлөө. Би нэг л зүйлд харамсч явдаг. Тэр нь юу вэ гэхээр С.Зоригийн маань үхлээр маш олон хүн, маш олон улс төрийн хүчин ашиг хонжоо олж байдагт харамсч байна. С.Зоригийн үхэл энэ хүмүүсийн улс төрийн ашгий хангах хэрэгсэл биш. Харин Монголын ард түмний маш том гарз байсан. Энэ хэргийг илрүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн боловч илрүүлж чадсангүй. Хууль шүүхийн байгууллага нь хэргийг үйлдсн хүмүүсийг илрүүлээд цаад захиалагчийг илрүүлэх гэж байхад зарим нэг хүмүүс энэ хэргийг будлиантуулж, самруулж байгаад гайхаж байна. Бид өнөөдөр шүүх хуулийн байгууллагадаа итгэхгүй юм бол өөр хэнд итгэх юм. Улс төрчид шүүх хуулийн байгууллагын шийдвэрийг үгүйсгэж, дур зоргоороо аашилж байгаад харамсч байна. Одоо захиалагчийг албан ёсоор зарлаж энэ хэргийг ил тод болгох ёстой гэдэг шаардлагыг холбогдох байгууллагад нь тавина. Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар онцгой анхаарах ёстой. Хорь гаруй жил Хууль зүйн сайд хийсэн хүн гэнэтхэн эрүү шүүлт байсныг мэдсэн юм шиг халаглаж, ямар олон хүн эрүү шүүлтэд өртсөнийг мэдсэн юм шиг аашилж байгаад гайхаж байна” гэв.