Японы эзэн хаан Акихито энэ сарын сүүлчээр хаан ширээгээ өөрийн хүү 59 настай угсаа залгамжлах хунтайж Нарухитод шилжүүлэн өгөх гэж байгаа билээ. Нарухитог эзэн хаанаар өргөмжлөгдсөн даруйд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Меланиагийн хамт Япон улсад айлчлах гэж байна.
Трампын гэр бүл тавдугаар сарын сүүлээр Японд төрийн хэмжээний айлчлал хийхээр төлөвлөсөн тухай өнөөдөр тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. Шинэ эзэн хаан өргөмжлөгдсөний дараа Рэйва эрин буюу шинэ хааны он тоолол эхлэх юм. Японы эзэн хаан бүр шинэ эринийг эхлүүлдэг. Одоо байгаа Акихито хааны Хэйсэй эрин энэ сарын 30-ны өдөр дуусна.
Трампын гэр бүл ирээдүйн хаан Нарухито, хатан Масако нартай уулзахаас гадна Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах юм байна. Трампын айлчлалын зорилго цаашдын нөхөрсөг дотно харилцаа, хоёр орны ард түмний найрсаг холбоог илүү гүнзгрийлэх юм гэж Цагаан ордноос мэдээлжээ.
Үүнээс өмнө ирэх долоо хоногт буюу шинэ эзэн хааныг залахаас урьтаж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэгийн хамт Цагаан ордонд айлчлах юм байна. Шинзо Абэ болон Дональд Трамп нар 2017 оноос хойш нийтдээ 38 удаа дээд хэмжээний уулзалт хийсэн байдаг ажээ.
Эх сурвалж: www.cnn.com