СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-19

Барилгаас цемент унаж нэг хүн гэмтээжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Өнөөдөр 13.30 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгаас цементэн чулуу унаж нэг хүн бэртлээ гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн газарт иржээ. Уг дуудлагын дагуу шалгалт хийхэд Хүүхдийн ордны хойд талд баригдаж буй барилгаас том хэмжээтэй цементэн чулуу Тоёота приус 20 маркийн машин дээр унасан байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Цемент унасан машинд гурван хүн зорчиж явсан гэх мэдээлэл байна.

Дашрамд хэлэхэд барилга барьж буй аж ахуйн нэгжүүд аюулгүй байдлаа сайтар хангаж, хамгаалалтын тор, хашлагыг бүрэн татах зөвлөмжийг НМХГ-аас бүх барилгын компаниудад өгчээ. Хэрвээ аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулаагүй, хамгаалалтын тор хэрэгслийг зохих төвшинд татаагүй байвал үйл ажиллагааг шууд зогсоох арга хэмжээг авна гэдгээ НМХГ-аас мэдэгдсэн юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.