СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-19

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам шинэ байртай боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батцогт нар болон гишүүд,  дэмжигчид оролцсон юм.

 Нээлтийн үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Сонгинохайрхан дүүрэг олон жил өөрийн гэсэн байргүй байсан. Өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийж байна.. Аливаа байгууллага өөрийн гэсэн байртай болж байж үйл ажиллагаа нь тогтвортой явах боломж бүрддэг. .

 

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам “Шинэчлэлийн аян-2019” аяныг зохион байгуулж байгаагаа энэ үеэр дуулгалаа. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам 5000 гаруй гишүүд, дэмжигчидтэй төдийгүй цаашид гишүүдээ чадавхжуулах чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.