BBC телевизийн Newsnight нэвтрүүлгийн хөтлөгч Эмили Мэйтлис АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой зочид буудлын бэлэг дурсгалын дэлгүүрт тааралдсан тухайгаа сониучирхан ярьжээ. Түүний ярьснаар экс Ерөнхийлөгч ямар нэг номыг чиглэн очиж ихэд шимтэн уншиж судалж байжээ.
Нэвтрүүлэгч бүсгүй эхэндээ Клинтоныг соёлтой боловсон эр тул эзэнт гүрний түүх зэрэг сонирхолтой ном шимтин уншиж байна гэж боджээ. Тэгээд АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч ямар ном уншиж судалж байгааг илүү ойртон ажигласан байна. Ийн нухацтай ажиглахад тэрээр эртний эротик судар буюу камасутрагийн хуулбарыг уншиж байсныг мэджээ.
Эмили Мэйтлис нь Далай лам, Ерөнхийлөгч Дональд Трамп нартай сонирхолтой яриа өрнүүлж байсан хэвлэл мэдээллийн салбарын чадварлаг сурвалжлагч, нэвтрүүлэгчдийн нэг юм. Тэрээр Билл Клинтоныг камасутра уншиж байхыг хараад цагаа олсонгүй гэдгээ мэдэн дэлгүүрээс гарч явсан гэж ярьжээ.
Эх сурвалж: www.theguardian.com