Австралийн гэр бүл ой хоёр сартай хүүгээ дагуулан Күйнслэнд мужийн Фрэсер арал руу аялалд явжээ. Тэд төвөөс алслагдсан бүсэд аяллын машинтайгаа буудаллан амарч байх зуур хүүхэд уйлах чимээ гарсан байна. Сэрээд хартал зэрлэг нохой хүүгийнх нь хүзүүнээс зуугаад зугтаж байжээ.
Аав нь нохойг элдэж хүүгээ араатны амнаас шүүрэн аварсан байна. Тэдний хэлснээр машинаас холгүй сүрэг зэрлэг ноход цугласан байсан гэнэ. Бяцхан хүүгийн хүзүү, толгойны ард талд хоёр том шүдний ором гарсан тул нэн даруй онгоцоор эмнэлэгт хүргэжээ.
Хүүгийн биеийн байдал сайн байгаа гэж эх сурвалжид дурджээ. Фрэсер аралд энэ жил гурав дахиа австралийн зэрлэг нохой хүүхдүүд рүү дайрч байгаа аж. 1980 онд есөн долоо хоногтой Азариа Чэмберлэйн охиныг амралтын газраас зэрлэг нохой хулгайлснаас хойш сураггүй алга болсон хэрэг Австралид гарчээ.
Охиныг зэрлэг ноход авч явсан гэдгийг тогтоохоос өмнө ээжийг нь хүн амины гэмт хэргээр гурван жилийн турш ял эдлүүлсэн байна. Динго буюу австралийн зэрлэг нохойг 3-4,000 жилийн өмнө Индонезиос нүүдэллэж гэж үздэг юм.
Эх сурвалж: www.bbc.com