Эрдэмтдийн судалж тогтоосноор 2008-2017 оны хооронд Америкийн Калифорни мужид 1,8 сая удаа газар хөдөлжээ. Эдгээр газар хөдлөлтүүдийн дийлэнх нь маш сул байсан ба хэн ч мэдрэлгүй өнгөрсөн байна.
Хөрсний бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо мөргөлдөж түлхэлцэх үед газар хөдлөлт болдог. Калифорнид гурван минут тутамд нэг удаа бага хэмжээний газар хөдлөлт бүртгэгдсэн ба ихэнх нь нэг магнитудаас доош хүчтэй байжээ.
Уг судалгааны тусламжтайгаар газарзүй судлаачид ирээдүйд болох томоохон газар хөдлөлт байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Эрдэмтэд газар хөдлөлт яагаад бий болдгийн гол шалтгаан, нууцыг одоо хүртэл бүрэн тайлж ойлгож чадаагүй гэдэгтэй санал нэгддэг байна.
Эх сурвалж: www.theguardian.com