СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Батбаясгалан: Баянзүрх дүүргийн тамгыг газрыг албадан чөлөөлнө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Өнөөдөр 11.00 цагаас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А танхимд Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан суулт зарлаад байгаа иргэдийн төлөөллийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа.

Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд, жагсагчдын тавьж буй гол шаардлага нь 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан дахин сонгуулийг зарлахдаа хүчингүй болсон хуулийн заалтыг ашигласан. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Баясахыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн Б/41 захирамж нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан таны үйлдлүүд МУЗЗНДНТУТХ болон Сонгуулийн тухай хууль Монголын Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөөр байна.

Дахин сонгуулиар сонгогдсон гэх Б.Галхүүг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар тогтоолыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/ШЗ2019/2257 дугаар захирамжаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Иймд хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн томоохон дүүрэг болох Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарсан. НЗДТГ-ын байрны өмнө ирж жагсаж, шаардлага хүргүүлсэн иргэдтэй албан ёсоор уулзаж байна. Та бүхэн Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд жагсаж цуглах эрх нээлттэй. Гэхдээ төрийн захиргааны байрыг эзлэн түрэмгийлж хэрхэвч болохгүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Баянзүрх дүүргээс өдөр бүр маш олон өргөдөл гомдол ирж байна. Төрийн захиргааны байрыг хүчээр эзэлж 360 мянган иргэний эрх ашгийг зөрчсөөр байвал бид албадан чөлөөлөх арга хэмжээг авна. Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр болон дахин сонгуулийг зохион байгуулахдаа энэ хуулийг ингэж зөрчсөн гэдэг ямарч байгууллагын дүгнэлт шийдвэр гараагүй” гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.