СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Б.Чойжилсүрэн: Тосонбумбыг ухахаа зогсоохгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн "Сауд гоби коэл транс" гэх компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост уул, Тосонбумбын нуруунд уул уурхайн олборлолтын үйл аижллагаа явуулдаг билээ. Энэхүү уулыг 2016 онд тусгай хамгаалалтад авсан ч Б.Чойжилсүрэн гишүүний компанийн үйл ажиллагаа явуулдаг 150 га талбайг хамгаалалтын бүсийн гадна үлдээсэн байдаг. Тиймээс өнөөдөр тус компанийн дахин олборлолтоо явулж эхэлжээ. Гэвч Тост уул, Тосонбумын нуруу нь цоохор ирвэс, аргаль, янгирын өлгий нутаг юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс өөрөөс нь тодруулга авлаа. 

Б.Чойжилсүрэн:

Би Тосонбумын нуруунд үйл ажиллагаа явуулж байсан Сауд гоби коэл транс компаний 50 хувийг эзэмшиж байсан нь үнэн. Тэр компани Тост, Тосонбумбын нуруу гэдгээс 50 гаруй км-т үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Ховор амьтадууд нь 50 км-ийн цаана байдаг юм гэсэн. 

Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юм уу тэгээд?

-Явуулж байгаа шүү дээ. Хууль зөрчсөн ямар үйлдэл байна. Би 2015 онд буцаагаад өгчихсөн. 

Сауд гоби коэл транс ХХК-ийн лицензтэй 150 га газрыг Тосонбумбын нурууны хамгаалалтын бүсийн гадна үлдээсэн. Ингэхэд таны нөлөө байгаа гэж хардаад байна?

-Намайг тэгж харддаг л юм. Очоод хамгаалалтын бүс нь хаана байна, уурхайн үйл ажиллагаа явуулж буй талбай хаана байгааг газар дээр нь очоод үзэхгүй юу. Сүүлийн хэдэн жил л надруу хавар болгон ийм асуудлаар дайрч, давшилж байна шүү дээ.

Та хууль санаачилдаг хүний хувьд нийгмийн хариуцлагатай байгаад тэнд үйл ажиллагаа явуулахгүй байж болдоггүй юм уу. Олон хүний эрх ашиг, байгаль орчны асуудал яригдаж байна шүү дээ?

- Тэнд чинь бас 1000 гаруй хүнтэй компани үйл ажиллагаа явуулж байна. 1000 гаруй хүний асуудал нийгмийн асуудал биш үү? Мөн татвар төлж байна. Дээрээс нь Тосонбумбын нуруунаас хол.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.