СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ким Жон Ун, В.Путин нар энэ сард багтаж анх удаа уулзана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр ч удаа уулзаад байгаа бол ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай энэ сард багтаж анхны уулзалтаа хийхээр товлоод байна. Москвагийн эх сурвалжийн мэдээлснээр удирдагчдын анхны уулзалт энэ сарын сүүлээр Орост болох юм.

Ерөнхийлөгч Путины урилгыг хүлээж авснаар Ким Жон Ун ОХУ-д айлчилна. Умард Солонгос улс дайны зориулалттай цэргийн зэвсэг туршсаны дараахан  Кремлийн албан ёсны хуудсанд уулзалтын талаар мэдээлэл тавигджээ. Одоогоор уулзалт яг хаана хэдний өдөр болохыг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.

Мөн Америкийн төрийн тэргүүн Дональд Трампын зөвлөх Фиона Хилл, Умард Солонгосыг хариуцсан элч төлөөлөгч Стефен Бьеган нар Москвад зочилсон байна.

Пхеньяны төлөөлөгчид Орос, Умард Солонгосын хилийн ойролцоох Владивосток хотын галт тэрэгний буудлыг шалгасан талаар зарим эх сурвалжууд дурдаад байгаа юм.

Орос, Умард Солонгос улсууд эртний сайн холбоотнууд. Оросын Засгийн газар Умардад хүнс тэжээлийн тусламж үзүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд найман жилийн өмнө 2011 онд залуу Кимийн эцэг удирдагч Ким Чен Ир Сибирьт айлчилж тухайн үед төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байсан Дмитрий Медведевтэй уулзаж байсан юм.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.