ШУУД: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс "Стандарт" банкинд төлсөн 40 сая ам.долларыг "Жаст"-ын Ш.Батхүүгээс авч чадах уу? гэдэг асуудлаар хариулт авлаа.
-40 сая ам.доллар байтугай хохирол барагдуулах хөрөнгө "Жаст"-ын Ш.Батхүүд бий. Түүнээр хохирлыг заавал барагдуулах ёстой гэж үзэж байгаа. Хэрэв барагдуулж чадахгүй бол "Эрдэнэт" үйлдвэрийн дарга болон ТӨБЗГ-ын даргатай хариуцлага тооцно. 9 сар хүртэл төл гэсэн үүрэг өгсөн. Харин зарим хөрөнгөө хууль хяналтын хүмүүс рүү шилжүүлсэн асуудал бий. Иймд энэ хөрөнгийг буцаан олж хохирлыг барагдуулах ёстой. Яагаад гэвэл тэр бол хууль бусаар олж авсан хөрөнгө. Хууль, хяналтын байгууллагын удирдлагууд яагаад солигдсон юм бэ. Тэд олох ёстой.
-Шинэ прокурор томилогдож ирсэн. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой материалыг цагдаагийн байгууллагаас дахин явуулсан гэсэн мэдээллийг надад өгсөн. 49 хувийнхны тавьсан Д.Баярмагнай нарын прокурорууд энэ хэргийг илт хаасан шүү дээ.
Харин Эрдэнэтийн 49-тэй холбоотой томилогдсон хуульчид бий. Хувьтөгөлдөрийн Идэр, Мишигийн Батсуурь гээд хүмүүсийг хөөж явуулах ёстой. Ерөнхий шүүгчийг хурдан томилоосой гэж хүсэж байна.