Канадын Rockies уулсын Howse оргилд гарахаар аян замдаа гарсан мэргэжлийн гурван уулчин цасны нурангид дарагдаж амиа алдсан талаар эх сурвалжууд дамжуулж байна. Уулчдыг Америкийн The North Face компани ивээн тэтгэж хувцас хэрэглэлийг нь хангажээ.
Уулчид ор сураггүй алга болсон ба цасны нуранги үүссэн ул мөр, уулчдын тоног хэрэглэл олдсон гэж үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд мэдэгдсэн байна. Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал муу гэдгийг урьдчилан анхааруулсан ч уулчид замдаа гарчээ.
Канадын Альберта мужийн нутаг дэвсгэрт багтдаг 3,295 метр өндөр Howse оргилд хүрэхийн тулд уулын спортын дэлхийн хэмжээний тамирчид бартаа ихтэй, аюултай зүүн талаар нь авирсан байна. Энэ замаар зөвхөн мэргэшсэн чадварлаг уулчид явахыг зөвшөөрдөг ажээ.
Амиа алдсан уулчид хэн байв?
The North Face компаниас амиа алдсан гэж үзээд буй уулчдыг Австралийн уулчид болох Дэвид Лама, Хансжорг Ауэр, Америкийн уулчин Жэсс Роскелли нар байсныг мэдэгджээ. 36 настай Роскелли Вашингтоноос ирсэн ба 20 настайдаа Эверестийн оргилд гарсан уулчин юм. Тэрээр уулын спортын алдартай тамирчны хүү төдийгүй Дэлхийн хамгийн өндөр оргилд хүрсэн Америкийн хамгийн залуу тамирчин болж байжээ.
Харин 28 настай Дэвид Лама нь уулчдын гэр бүлийн гишүүн ба өсвөр настайгаасаа дэлхийн оргилуудад авирсан чадварлаг нэгэн юм. Мөн Австриас ирсэн 35 настай Ауэр Балба, Пакистаны хүнд хэцүү оргилуудад авирсан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тамирчин ажээ.
Эх сурвалж: www.bbc.com