Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр хуралд 369 төлөөлөгч мандат авч оролцсоноос 339 нь саналаа өгчээ. Саналын дүнг тоолж үзэхэд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 164 санал авсан бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сумъяабазар 167 санал авч Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдлоо.
18 хүчингүй хуудас гарсан байна. Тус хуудсаас 11 нь Д.Сумъяабазарт, 7 нь С.Батболдын төлөө саналаа өгсөн байжээ. Бага хурлын зарим гишүүн бөглөх саналын хуудсыг будсан нь ийн хүчингүй болгоход хүргэсэн аж.
МАН-ын Удирдах зөвлөлийн дийлэнх олонхийн шийдвэрээр Нийслэлийн МАН-ын даргад С.Батболдыг нэр дэвшүүлсэн бол Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүлснээр ийнхүү ялалт байгуулжээ.