СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

42,000 жилийн өмнө амьд байсан унаганаас шингэн цус, шээс илэрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Сибирийн Верхоянскийн бүсээс судлаачид 42,000 жил буюу МЭӨ үед амьдарч байсан унаганы хөлдсөн их биеийг олсон байна. Сонирхолтой нь унаганы бие цогцсоос шингэн цус, шээс илэрчээ.

Якутскийн Холбооны их сургууль дахь Арслан зааны музейн захирал Семен Григорьевын хэлснээр унагыг задлан шинжлэхэд бие дэх шингэн нь охь болон хадгалагдан үлдсэн байна.  Энд жилийн хамгийн хүйтэн өдөр цельсийн -67,8 градус хүрдэг гэж музейн захирал ярьсан юм.

 

 

Унага эхээс төрөөд хоёр долоо хоногтой байхдаа балчиг намагт шигдэж дараа нь мөнхийн цэвдэг үе эхлэхэд хөлдсөн гэж үзсэн байна. Хөл, их бие нь мурийж тахийж эвдрээгүй ба толгой, хөлийн үс нь бараг тэр чигээрээ хадгалагджээ.

Оросын эрдэмтэд Өмнөд Солонгосын Соам Биотехнологийн судалгааны байгууллагатай хамтран унаганаас олдсон шингэн дэх эсийг сэргээхээр ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.