СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амазон Хятадад "хятад" бараа зарахгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дэлхийн хамгийн том цахим худалдааны сүлжээ Амазон Хятадын зах зээлээс татгалзаж эхэлжээ. Амазон Хятад дахь онлайн дэлгүүрүүдээ ирэх саруудад хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн байна. Ингэснээр тус компанийн хэрэглэгчид өмнөд хөршийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжгүй болох юм.

Хятад бол дэлхийн хамгийн олон хүн амтай хамгийн том зах зээл. Чухам ямар шалтгаанаар өмнөд хөрш дэх дэлгүүрүүдээ хаахаа тайлбарлаагүй ч жижиглэнгийн бараа бүтээгдэхүүн борлуулахаас илүү Хятад руу тээвэр хийх тал дээр түлхүү анхаарал хандуулж байна. Өөрөөр хэлбэл Amazon China хуудсанд нэвтрэхэд олон улсын сүлжээнд автоматаар холбогдох юм байна.

“Өнгөрсөн хугацаанд Хятадад салбараа нээж үндэстэн дамнасан цахим худалдаа хэрхэн үр дүнтэй байдгийг харсан. Амазоны Хятадын зах зээл дэх сонирхол хэвээр үлдэнэ. Бид тус улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хөрөнгө оруулна” гэж компанийн зүгээс мэдэгджээ.

Amazon хамгийн анх 15 жилийн өмнө Хятадын зах зээлд хүч түрэн орж байсан юм. Уг зах зээлд хамгийн хүчтэй өрсөлдөгчид бол Амазон, Алибабагийн Tmall дэлгүүрүүд ажээ. гэсэн тооцооллыг eMarketer судалгааны фирм хийсэн байна.

Амазон хэдий дэлхийн хамгийн том цахим худалдааны сүлжээ боловч Хятадын зах зээлд Алибаба зэрэг дотоодын онлайн худалдаалагчид давамгайлдаг аж.

 

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.