СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-04-18

Татварын буцаан олголтыг олгож эхэллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

ТЕГ-аас хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөнгөж сая иргэдийн данс руу шилжүүллээ. Анх удаа орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид өнгөрсөн оны татварын тайлангаа хоёрдугаар сарын 15-ны дотор харьяа татварын албандаа мэдүүлснээр энэхүү хөнгөлөлтөд хамрагддаг юм.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу энэ жил 66,772 иргэн, 38.7 тэрбумын буцаан олголт авах тооцоо гарчээ. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлсэн байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.