СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бэлгийн дарамтад өртсөн охиныг зулын гол болгожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэ бол амьдаараа шатаж зулын гол болсон 19 настай Нусрат Жахан Рафийн түүх. Залуу оюутан охид эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтад оруулж хүчирхийлэхийн эсрэг өөрийн амь биеийг хайрлалгүй зольсон зоригтон юм.

Нусрат Бангладеш улсын нийслэл Дака хотоос урагшаа 160 км-т байдаг Фени гэдэг жижиг тосгоноос Исламын сургуульд суралцахаар иржээ. Гуравдугаар сарын 27-ны өдөр сургуулийнх нь захирал түүнийг өрөөндөө дуудаж удаа дараа биед нь халдсан байна. Гэвч Нусрат тэдний нэг биш. Тэр өөрт тохиолдсон явдлаа гэрийнхэндээ хэлж тусламж хүсэн цагдаа дээр очжээ. Амьдарч буй нийгэм, гэр бүлийн хүмүүжлээс болж ийм тохиолдолд хохирогч буруутан мэт ад үзэгддэгийн адил Нусратад ч тийм зүйл тохиолдсон байна.

Нусратыг цагдаагийн газарт очиход гомдлын дагуу сургуулийн захирлыг баривчилсан боловч Үүнээс хойш 11 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр охин сүүлийн шалгалтаа өгөхөөр сургуульдаа явсан байна. Гэр бүлийнхэн нь охины аюулгүй байдалд сэтгэл зовниж байсан учир ах нь хүргэж өгчээ. Тэр өдөр Нусраттай хамт сурдаг охид түүнийг дээвэр дээр аваачиж захирлын эсрэг цагдаад өгсөн өргөдлөө буцааж авахыг шаардсан ч охин эсэргүүцжээ.

Тэд охиныг шатааж амиа хорлосон мэт харагдуулахыг оролджээ.

Алуурчдын оролдлого бүтэлгүйтэж Нусрат амьд гарч эмнэлэгт хүргэгдэн тав хоноод амьсгал хураасан юм. Охин нүд анихын өмнө цагдаад болсон бүх явдлын талаар мэдүүлэг өгөөд амжжээ. Сурагчдын нэг охины толгойг бөхийлгөн дарж нөгөө нь керосин асгасан байна. Нусрат охин 80 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт очсон тул шархыг эмчлэх боломжгүй байв.

Түүний хэлсэн эцсийн үг нь “багшийн зааснаар эцсийн амьсгалаа хүртэл би энэ гэмт хэргийн эсрэг тэмцэх болно” гэжээ.

Охины үхэл, эрүүл мэндийн байдал, түүнд тохиолдсон эмгэнэлт үйл явдал Бангладешийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж олон хүн уй гашуу эмгэнэлээ илэрхийлсэн юм. Цагдаа нар хэрэгт холбоотой 15 хүн баривчилсны долоог аллагын гэмт хэргийг гардан үйлдсэн гэж буруутгав. Тус улсын Улс орон даяар охидыг бэлгийн дарамтад өртөхийг эсэргүүцсэн олон арван мянган хүний цахим жагсаал өрнөсөн юм.

Бангладешийн хүний эрхийн байгууллагын мэдэгдсэнээр 2018 онд 940 эмэгтэй бэлгийн дарамтад өртсөн гэх ч энэ бол бодит мэдээлэл биш, үүнээс хэд дахин их хэрэг үйлдэгдэж байгаа гэдгийг хүний эрхийг хамгаалагчид хэлж байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.