УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгаас санал болгсон М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчоор дэмжлээ. Ингэснээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нар томилогдож байна. Тэд маргааш албан ёсоор ажлаа хүлээж авах юм.