УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокуроруудын орлогч нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг санал болгосон. Өнгөрөн долоо хоногт ерөнхийлөгчийн саналыг МАН бүлгийн хурлаараа авч хэлэлцээд дэмжсэн билээ. Тэгвэл өнөөдөр чуулганаа ийн хэлэлцэж байна. Яг одоо гишүүд үг хэлж байна.
Д.Хаянхярваа: С.Зориг агсны хэрэг дахиад 20 жилийн дараа ч улс төрийн тоглоом болж магадагүй
- Прокурорын байгуулага, хуул хяналтын байгууллагын нэр хүнд унасан. Гэхдээб үхлээрээ ялзарч, доройтсон гэж би үзэхгүй байна. Тиймээс энэ унасан нэр хүндийг сэргээхэд та бүхэн анхаарч ажиллаарай. Үүний тулд улс төрөөс анид байх ёстой. Олны анхааралд байгаа хэргүүдийг тодорхой хугацаанд, ямар шатанд явж байгаа талаар хуулийн хүрээнд олон түмэнд мэдээлж байх ёстой.
С.Зориг агсны хэрэг маш эмзэг асуудал. Эрүүдэн шүүсэн асуудлыг монгол улсын хуулийн системд байхгүй болгоход анхаарч аижллах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ хэрэг 20 жлийн дараа ингэж хүчтэй сөхөгдөж байгаа юм чинь дахиад 20 жилийн дараа ч улс төрийн тоглоом болж магадагүй. Тиймээс хуулийн хүрээнд, маш болгоомжтой ажиллаасай гэж хэлье.
Б. Энх-Амгалан: Эдийн засаг гэмт хэргүүд зарим нь хаагдчихсан гээд гүйж байна гэсэн. Дахин сэргээж, шалгаарай
- Анх удаа цагдаагийн бус хүн прокурорын орлогчоор томилогдож байх шиг байна. Эрүүгийн хэрэг үүсэх үндэслэлүүдээ сайн хараарай. Мөн цагдан хорьж шалгаж байгаа асуудал дээр анхаарал хандуулах ёстой. Өөрийгөө хамгаалах, эрүүдэн шүүлтээс ангид байхад анхаарах. Үгүй бол прокурорын байгууллага захиалгаар ажилладаг болж хувирах магадлалтай.
Нийгэмд дуулиан тарьж байгаа нүүрсний хулгай, Стандарт банк, Эрдэнэт үйлдвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, концесс, гудамж төсөл, орд газрын хулгайтай холбоотой хэргүүд, хүний бизнесийг дээрэмддэг хэрэг, Дубайн гэрээтэй холбоотой хэрэг гэх мэт эдийн засаг гэмт хэргүүдэд онцгой анхаарал тавирай. Зарим нь хаагдчихсан гээд гүйж байна гэсэн. Дахин сэргээж, шалгаарай.
Х.Нямбаатар: Шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн боломжийг ашиглаж ажиллах ёстой
Зөвшилцдөг болон томилогддог албан тушаалтнуудаас анх удаа нээлттэй хэлэлцүлгээр орж, иргэний нийгмийнхэнтэй уулзаж олон нийтэд өөрсдийнхөө талаар мэдээлэл өгч байна. 2012-2016 оны Засгийн газруудын үед олон зуун сая төгрөгтэй холбоотой төсвийн үрлэгэн зардал, бондууд Эрдэнэтийг тойрсон хэрэг гээд олон асуудал олны анхааралд очсон. Харамсалтай нь эрүүгийн хууль, тогтоомж зөрчсөн хүмүүст хариуцлага тооцож, хууль шүүх шударга үйлчилж чадахгүй байна. Өнөөдөр шийдэгдээгүй байгаа төрд олон тэрбумын хохирол учруулсан энэ хэргүүд дээр та бүхэн ажиллаж, шийдээсэй.
2017 онд хэрэгжиж эхэлсэн Эргүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд зарчмын өөрчлөлт гарсан. Үйлдэл болгоныг гэмт хэрэгт тооцдог, мөрдөх байгулулага нотлогдсон хүрээнд нь шүхэ шилжүүлэхэд гэмт буруутай эсхийг нь тогтоох эрхзүйн боломж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, бүх үйлдлүүд нь нотлогдож, тогтоогдсон хойно шүүхэд шилжүүлэх шаардлагагүй болсон. Гэтэл энэ хуулийн концефцийг ашиглаж чадахгүй байна. Энэ хуулийн боломжийг албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж ажиллах ёстой.