СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-04-18

18,000 орчим үл хөдлөх хөрөнгийг эргэлдүүлдэг 26 настай тэрбумтан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Ритеш Агарвал нь Энэтхэгийн зүүн нутагт төрж өссөн эгэл жирийн нэгэн билээ. Наймдугаар ангийн сурагч байхаасаа л гар утасны SIM карт зарж, худалдаа наймааны ертөнцөд хөл тавьсан гэдэг. Тэгвэл одоо 25 настай Ритеш нь дэлхийн хамгийн том budget буюу хямд төсөр зочид буудлын сүлжээг бий болгож, салбарыг давамгайлах үйлсдээ хүчин зүтгэж байна.

Эхний ээлжинд PayPal-ын үүсгэн байгуулагч Петер Тиелээс хөрөнгө оруулалт авч чадсан түүний компани нь тун саяхан Японы тэрбумтан Масаёоши Соноос ихээхэн хэмжээний санхүүжилт авахаар болжээ.

Агарвал 2012 онд дөнгөж 19 настай байхдаа Oyo franchises-ыг үүсгэн байгуулсан юм. Уг компани нь бие даасан өмч эзэмшигч компаниуд, бизнес эрхлэгчидтэй холбогдож, зочид буудлынх нь хямд төсөр өрөөнүүдийг давхраар нь, аль эсвэл байшингаар нь түрээслэн авдаг. .

Үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхийн тулд Oyo Franchises нь:
• Өнгөрсөн 2018 оны 9 сард Японы SoftBank-аас 800 сая ам.доллар,
• Сингапурын такси дуудлагын Grab-аас 100 сая ам.доллар
• БНХАУ-ын Didi Chuxing-аас 2 дугаар сард 100 сая ам.доллар

Нийт 1.1 тэрбум ам.долларын санхүүжилтыг хөрөнгө оруулагчдаас цуглуулаад байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн сард хүмүүсийн сайн мэдэх болоод буй Airbnb нь Oyo-гийн хувьцаанаас 75 сая ам.доллартай тэнцэхүйц хувийг худалдан авсан. Ингэснээр .

Дээрхи хөрөнгө оруулалтыг татсанаар Ази тивийн хурдацтай хөгжиж буй аялал жуулчлалын салбартай Oyo Franchises зэрэгцэн хөгжих, үйл ажиллагаагаа тэлэх боломж гарч байгаа юм. Oyo нь дараачийн 4 жилийн хугацаанд нийт эзэмшдэг өрөөнүүдийнхээ тоог 2 сая болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Хэрэв ингэж чадвал дэлхийн хамгийн том сүлжээ зочид буудал болох Marriot-ын 1.3 сая өрөөнөөс давж гарна гэсэн үг юм. Дашрамд хэлэхэд дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Ази тивийг зорих аялал жуулчлал, тэр дундаа жуулчдын тоо 2030 он гэхэд 66 хувиар өсч, 535 сая хүрнэ гэж тооцоолж байна. Уг тоо 2017 оны байдлаар 323 сая байжээ.

Агарвал бизнесийнхээ санааг 11 дүгээр ангийн сурагч байхдаа олсон гэдэг. Тухайлбал Энэтхэгийн технологийн интситуцийн томоохон мэргэжилтнүүдээс сургалт дадлага авахаар төрөлх хотоосоо явж, амралтын өдрүүдэд нийслэл Шинэ Дели хотод өнждөг байжээ. Ингэхдээ байна.

Хямд боловч маш тохилог, цэвэрхэн зочид буудал байгуулж, түүнийгээ сүлжээ болгох нь чухлыг олж мэдэрсэн төдийгүй, бүгдийг шинээр эхлэх бус, тодорхой танигдсан обьектуудыг түрээслэх, рибрэндинг хийх байдлаар ажиллажээ. Хамгийн гол нь үнэ хямд боловч, цэвэрхэн, аюулгүй байдлыг Агарвал чухалчилсан байна. Тэрбээр 2013 онд коллежоо хаяж, Oyo компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэхэд бүтэн цагаар ажиллах болсон нь томоохон шийдвэр байжээ. Өнөөдөр Oyo нь дэлхийн 500 гаруй хотод нийт 18,000 орчим үл хөдлөх хөрөнгийг хамарч, үйл ажиллагаа явуулж байна.

Нэг алдсан боломжийн цаана өөр нэг боломж байдаг гэдэг нь эндээс харагдаж байх шиг. #зөвхандлага

Орчуулагч Д.Жаргалсайхан 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.