Богд ууланд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр гал гарч нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраасан билээ.
Тэгвэл өнөөдөр дахин Богд ууланд гал гарчээ. Бид энэ талаар НОБГ-ын ГУСХ-гийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс тодруулахад "Гал гарсан дуудлага ирсэн. Бид яг одоо дуудлагын дагуу гарч байна" гэсэн мэдээллийг өглөө. Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.