СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-18

Дарханы хүүхдийн паркийн газрыг чөлөөлж, орон сууц барих гэж байна уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг “Миний монгол цэцэрлэгт хүрээлэн” /Хүүхдийн парк/-ийн 44.5 га газар нь тусгай хамгаалалтад байдаг. Тэгвэл энэ сарын 2-нд тус газраас 8.4 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргах тухай тогтоолыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батлуулсан байна.

Тэгвэл зарим нэг сошиал хаягаар уг 8.4 га газарт 24 ширхэг 9 давхар орон сууцны хороолол барих гэж байна гэсэн мэдээллийн дагуу бид тус аймгийн ИТХ-төлөөлөгч О.Энхзаяатай холбогдон мэдээлэл авав.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Энхзаяа: Хүүхдийн паркад орон сууц баригдана гэсэн бол би очоод хэвтчих байсан

-Ямар учраас Хүүхдийн паркийн 8.4 га газрыг тусгай хамгаалалтаас гаргасан юм бэ?

-Манай хотын иргэдээс жил бүр хүүхдийн паркийн талбайг тоглоомтой болгох санал ирдэг. Энэ дагуу өнгөрсөн жилээс “Хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор"-ын төслийг хэрэгжүүлсэн юм билээ. Уг төслийн хүрээнд улсын хөрөнгөөр биш хувийн хөрөнгөөр хүүхдийн парк байгуулж, менежментийг нь хувийн компаниа хариуцан ажиллах юм. . Миний хувьд хувийн бизнес эрхэлдэг, хувийн компани хүүхдийн парк байгуулаад менежментийг аваад явж чадна нь гэдэгт итгэлтэй учраас уг асуудлыг дэмжсэн.

Хүүхдийн паркийн 8.4 га газарт барилга, орон сууцны хороолол баригдана гэсэн нэг ч үг байгаагүй ийм асуудал байсан бол миний хувьд дэмжихгүй

-Зарим нэг мэдээллээр 8.4 га газарт орон сууцны хороолол барих гэж байна гэсэн?

-Хүүхдийн паркийн 8.4 га газарт барилга, орон сууцны хороолол баригдана гэсэн нэг ч үг байгаагүй  ийм асуудал байсан бол миний хувьд дэмжихгүй. . Тэглээ ч сонгууль ойртож байгаа үед ИТХ-ын төлөөлөгч нар тус газарт  орон сууц, барилга бариулах эрсдэлтэй шийдвэр гаргахгүй.

Дархан-Уул аймгийн ИХ-ын төлөөлөгч Н.Лхагвасүрэн:

Тусгай хамгаалалтаас гаргасан байхад ирээдүйд орон сууц, барилга барих бүрэн боломжтой

Бид энэ талаар Дархан-Уул аймгийн ИТХ-н төлөөлөгч Н.Лхагвасүрэнгээс тодруулсан юм.

Үнэндээ 8.4 газарт бүхэлдээ хүүхдийн парк байгуулах боломжгүй. Тэгэхээр ирээдүйд тус газрын зарим хэсэгт орон сууц, барилга барих боломжтой хэмээн үзэж байна

-Таны хувьд 8.4 га газрыг тусгай хэрэгцээт газраас чөлөөлөх хэрэггүй гэж үзэн эсрэг санал гаргасан гэсэн. Яагаад тэгсэн бэ?

-. Гэвч Дархан-Уул аймгийн ИТХ нь 33 төлөөлөгчтэйгээс гурав нь бие даагч бөгөөд бусад төлөөлөгчид нь МАН-ынхан олонхийн саналаар уг газрыг тусгай хамгаалалтаас гаргасан. Яахав хурлын үеэр дээрх газарт хүүхдийн парк байгуулна хэмээн танилцуулсан. . Яг энэ шиг зүйл ирээдүйд манай Дарханы хүүхдийн паркад тохиолдож болзошгүй хэмээн үзэж байна. .

Энэ оны хоёрдугаар сарын 11-нд Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн 8.4 га газарт “Хүүхэд, залуучуудын соёл амралтын цогцолбор”-ын зориулалтаар .

Уг ажлыг Эх, үрсийн баярын өмнө дуусгахаар талууд гэрээ байгуулсан аж. Батлагдсан төсөл /эскиз/ зургийн дагуу цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөж буй хэсгийн тоглоомуудтай, олон нийтийн үйл ажиллагаа явуулах идэвхтэй амралтын хэсэг байхаар төлөвлөж цаашид уг ажил үргэлжлэн үе шаттайгаар хөгжүүлэх, шинэчлэх ажлыг хийхээр тусгасан байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.