Тайваний далайн эргийн хот Хуаленд өнөөдөр 6,1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Reuters мэдээллээ. Эргийн хотод газар хөдлөх үед нийслэл Тайбэй хотод чичирхийлэл мэдрэгдэж барилга байшин сэгсрэгдсэн байна. Аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Тайбэйн метроны замуудыг түр хугацаанд хаасан байна. Мөн сургуулийн хүүхдүүдийг барилгаас гаргажээ. Газар хөдлөлтийн голомт 18 км-ын гүнд бүртгэгдсэн талаар Төв цаг уурын газраас мэдээлсэн байна. Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан гарз хохирол болоод бусад мэдээлэл ирээгүй. Өнгөрөгч 2016 онд Тайвань арлын өмнөд нутагт 7,6 магнитудын хүчтэй газар хөдөлж 100 гаруй иргэн амиа алджээ.
Эх сурвалж: www.reuters.com