Стандарт банкинд Ш.Батхүүгийн тавьсан өрийг дарахын тулд зуучлагчаар ажиллууласан “Ocean partner” ХХК өмнө нь Ш.Батхүүг зээл авахад нь тусалсан гэх мэдээлэл байдаг. Сая яагаад зуучлагчаар авсан юм бол?
- Сая бид ямартай ч гадаад өрийг дуусгая гэж шийдсэн.
Эрсдлийн сан байдаг юм уу та мэдээлэл өгөөч?
- Бид албан журмаар нь Зассийн газрын ажлын хэсэгт материалууд өгч байна. Тэндээс та бүхэн мэдээлэл авах болможтой.
Зуучлагчийг хэн санал болгож, ямар шалгуураар оруулж ирсэн юм бол?
- Би сайн мэдэхгүй байна. Тэгж тайлбарлаж байгаа гишүүдээс асуу.
Зуучлагчид хэдэн төгрөг төлсөн юм бол?
- Нэг ч төгрөг төлөхгүй.
Зэсийн баяжмалаар төлбөр төлж байгаа юм уу?
- Бид сая 40 сая долларын өрөө төллөө. Дүрмэм журмынхаа дагуу их удаан үргэлжилдэг юм байна. Мэдээллийг та нараас нуугаад байх юм алга. Зохих журмынх нь дагуу явж байгаад хэн хэнийхээ өмнө хүлээсэн үүргийн дагуу шийдсэн. Ялангуяа өр төлбөртэй холбоотой юмыг нэг цонхоор, зөв явуулж байж манай улс хожино.
Эрсдлийн сангийн зарцуулалтын дотоод журмын талаар та хэлж өгөөч. Ийм үед зарцулна гэсэн заалт байгаа юм уу?
- Бүх зүйл хуулийн дагуу л явж байна.