Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс цахилгааны үнэ өссөн талаар тодруулга авлаа.
-Сайншандын 50 мeгаваттын салхины станц ашиглалтад орсон. Мөн 15 мeгаваттын нарны станц ашиглалтад орсон. Тиймээс eрдийн цахилгаанаас 4 дахин үнэтэй станцууд цахилгааны үнэд нөлөөлөөд байна гэж үзээд үнийг нь бууруулъя гэж бид УИХ-д хандсан.
Eр нь Дулаан цахилгааны үнэд төр оролцохоо болиод удаж байна. Зах зээлийнхээ үнээр буюу дэмжих үнэ нь өсвөл тусгаад явна уу гэхээс биш Засгийн газар юм уу, Их хурлын шийдвэр гардаггүй. Дэмжих үнийг иргэн аж ахуйн нэгж нуруундаа үүрдэг ийм хуулийг аль эрт гаргасан. Үүнийг өөрчилбөл цахилгааны үнэ хэлбэлздэг нь зогсоно. Тэгэхгүй бол нарны станц ашиглалтад орох бүрт үнэ хэлбэлзээд л байна.