УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Саранчимэг "Капитал" банкинд байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр,
-"Капитал" банкинд байгаа Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг яаж үүссэн бэ гэхээр анхны 12.9 тэрбум төгрөг 2012 оны 12 сарын 31-нд байршсан байдаг. Ингээд 2016 он хүртэл чөлөөт үлдэгдэл хэлбэрээр байршсан байдаг. Найман тэрбум төгрөг хүүд төлсөн. 2017, 18 онд ямар ч мөнгө байршуулаагүй. Харин 2018 оны 11 сараас хүү төлөхөө больсон. Монголбанкинд удаа дараа бичиг өгсөн. Мөн Монголбанк УИХ-ын харьяа байгууллага учир УИХ-д хандсан.
Бид 134.8 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн. Энэ бол эрсдэлийнмөнгө. Энэ бол төрийн мөнгө биш. Энэ бол монгол хүн бүрийн халааснаас гарсан мөнгө.
Гэхдээ эрүүл мэндийн сангийн үйл ажиллагаанд доголдол гарсан зүйлгүй. 2019 онд төсөвлөсөн мөнгө дансандаа байгаа, зарцуулаад явж байгаа.