Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас урьдчилсан байдлаар явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудын иргэдийн саналын үндсэн дээр судалж, эхний ээлжид 30 байршилд газар чөлөөлөх арга хэмжээг эхлүүлсний 25 байршилд нь газар чөлөөлөлт хийж, явган зорчигч чөлөөтэй зорчих боломжтой болгосон. Энэхүү ажлыг үргэлжлүүлэн хоёрдугаар ээлжид явган хүний зам гаргах 45 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэхээр судалгааг гаргаад байна. Газар чөлөөлөх 45 байршилтай энд дарж танилцана уу.
Хотын даргын захирамжаар Их тойрууд байрлах зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгах гэнэ. Уг ажилд 4.1 сая төгрөг зарцуулахаар болжээ.
Түүнчлэн тун удахгүй НИТХ-аар Хашаа, хайс барих нэгдсэн журмыг батлуулах гэнэ. Уг журам батлагдсанаар зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгах, хэрхэн хашаа, хайс барих нэгдсэн ойлголттой болох юм байна.
Гэр хороолол болон зуслангийн байршилд 110 орц гарц хаалттай гэх мэдээлэл онцгой болон түргэний тусламжийн байгууллагаас ирсэн бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх орц, гарцыг чөлөөлөх ажлыг шат дараатайгаар хийхээр төлөвлөсөн гэдгээ мэдээлэв.