СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-04-18

Музейн барилгуудыг дуудлага худалдаагаар зарах санааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн "Хотын төвийн ашиглалтын шаардлага хангахаа байсан музейнүүдээ Төрийн өмчийн газар руу шилжүүлээд, дуудлага худалдаанд оруулаад, олсон санхүүжилтээр шинэ музейн барилгыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна" гэсэн санааг Монголын архитектурын хамт олон эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн энэ сарын 15-нд мэдэгдэл гаргажээ. 

Тэд "Хотын төвийн ашиглалтын шаардлага хангахаа байсан музейнүүд гэдэгт Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит "Дүрслэх урлагийн музей", Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей"-г хэлсэн гэж ойлгож байна. Таны ярьснаар дуудлага худалдаанд орсон газрууд худалдаж аваад, музейгээс өөр барилга, байгууламж барих болно. Ингэснээр Монголын архитектурын өвд бүртгэгдсэн, хосгүй үнэт, дурсгалт газрууд устах аюулд өртөнө учир бид эсэргүүцэж байна гэжээ. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.