СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг: Жэт Эйрвэйс компани бүх нислэгээ зогсоолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэтхэгийн нислэгийн компани Жэт Эйрвэйс дотоодын болон олон улсын бүх нислэгээ түр хугацаанд зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Компанийн шинээр хөрөнгө оруулалт татах төлөвлөгөө бүтэлгүйтсэнээр шатахуун болон бусад үйлчилгээний зардлаа төлөх боломжгүй болсон байна.

Жэт Эйрвэйс компани сүүлийн нислэгээ лхагва гарагт хийжээ. Бүх нислэгээ түр хугацаанд зогсоохоос өөр сонголт үлдээгүй ч удахгүй дахин нислэг үйлдэж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа компанийн удирдлагаас мэдэгдсэн юм. Улсын мэдэлд байдаг томоохон банкуудаас зээл авах хүсэлтээ тавьсан ч их хэмжээний бэлэн мөнгө гаргах боломжгүй гэсэн хариу өгчээ.

2018 оны судалгаагаар нийт зорчигчдын 20 хувь нь Жэт Эйрвэйсээр үйлчлүүлжээ.

Энэтхэгийн хамгийн том хувийн нисэх хүчин 123 онгоцтой ч зөвхөн тавыг нь л ашиглаж байжээ. Одоогоос 25 жилийн өмнө Нареш Гоялын үүсгэн байгуулж байсан 23,000 ажилчинтай нислэгийн компанид туслахыг төрийн мэдлийн банкуудаас Засгийн газар шаардаад байсан юм. Нареш Гоял өнгөрсөн сард үүрэг ажлаа чөлөөлөгджээ.

Энэтхэгийн зоригчид үнэтэй тансаг нислэгээс илүү хямд төсөр компаниудыг сонгох үйлчлүүлэх болсон юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.