СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хяналтын постоос зугтаж яваад осолджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийн ажиллаж байна. Гэтэл зарим том оврын ачааны автомашин жин хэтрүүлэн ачаа ачиж, үүний улмаас цагдаагийн хяналтын постоос зугтан, шороон замаар явж байгаад осолдох явдал гарч байгааг сэрэмжлүүллээ. 

Жин хэтрүүлэн ачиж, шороон замаар тойрч яваад осолдсон осол өчигдөр гарсан байна. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.